ЧАНАР
Чанарын менежментийн тогтолцоо
Захиалагчийн болон техникийн шаардлагыг бүрэн хангаж, хэрэглэгчийн хүлээлт буюу жолооч, зорчигчдын ая тух, аюулгүй байдалд нийцсэн чанартай авто зам барихад чиглэнэ.
Бид энэхүү зорилгыг биелүүлэхэд дараах үүргийг хүлээх болно:
- Захиалагчаас тавьсан техникийн болон норматив шаардлагыг ханган, тогтоосон хугацаанд авто замыг барьж, чанарын баталгааг хангах
- Захиалагчаас тавьсан шаардлагад тусгагдаагүй боловч, хэрэглэгчийн хүлээлтэд нийцсэн ажлыг шинээр санаачлан нэмж гүйцэтгэх
- Авто зам барилгын ажлын үйл явцуудыг баримтжуулан, төслийн үйлдвэрлэлийн ажлын дараа зохих журмын дагуу архивлаж хадгалах
- Чанарын бүртгэлийг тогтоосон шаардлагын түвшинд хөтөлж, төлөвлөгөөний биелэлтийг хэмжих
- Эрсдэлийг тооцоолж, боломжийг төлөвлөн, хэрэгжүүлэх замаар ажлын доголдол, үл тохирлыг эхний үе шатанд нь илрүүлж, арилгах, дахин гаргуулахгүй байх арга хэмжээг авч ажиллах
- Ажилчдыг ая тухтай, Хөдөлмөр – Эрүүл ахуйн шаардлагыг хангасан, ажиллаж амьдрах нөхцөлөөр хангах үүргийг хэрэгжүүлэн, мэргэжлийн болон дотоод чиглүүлэх сургалтаар хангаж байнга идэвхжүүлэх
- Ажлын гүйцэтгэлийн хугацаа, тоо хэмжээ, чанарт тавих явцын хяналтыг сайжруулан, мэдээлэл технологийн алсын зайны удирдлага, программ хангамжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах
- Үйл ажиллагааны гүйцэтгэлийн мэдээлэл, өгөгдлийг цуглуулж, удирдлагын зүгээс дүн шинжилгээ хийснээр чанарын менежментийн тогтолцоог байнга сайжруулах
- Чанарын менежментийн тогтолцооны шаардлагыг хангахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг ажилтнуудад танилцуулан ойлгуулах
- Олон улсын стандартад нийцсэн дэвшилтэд технологи, техник – тоног төхөөрөмж, машин механизмаар хүчин чадлаа шинэчлэн сайжруулж ажиллах
- Туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдэд чанарын менежментийн тогтолцооны шаардлагыг биелүүлэх талаар мэдээлэх, шаардах

