Замын төсөл

КОМПАНИ

Бидний тухай

Замын удирдлагын систем

УДИРДЛАГА

Захирлын мэндчилгээ

Гүйцэтгэх захирал

Гүйцэтгэх захирал

Үлэмжийн зам LLC

Авто замын салбарт манай компани хөл тавьснаас хойш олон жилийн хугацаанд Монгол Улсын хөгжил, дэвшилд бодит хувь нэмэр оруулах томоохон авто замын төслүүд дээр ажилласаар ирлээ. Бид авто замын чанарт илүү анхаарч, дэлхийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хамгийн боломжит богино хугацаанд гүйцэтгэн, захиалагчдад хүргэж байна.

Манай компани нь олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Монгол Улсын авто замын салбарт төлөвлөлт, хэмжилт, гүйцэтгэл, хяналтын үйл ажиллагааг цогц байдлаар амжилттай хэрэгжүүлж байна.

Бид захиалагч бүрд чанарыг амлаж, төлөвлөсөн цаг хугацаанд төслийг гүйцэтгэхдээ байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засгийн үр өгөөжөө илүүтэй өгөхөд чиглүүлж, бизнесийн болон нийтийн эрх ашгийг зохистой хослуулан ажиллаж байна.

Бидэнтэй урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн захиалагчид, зөвлөхүүд, бизнесийн түншүүддээ компанийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

Бидний тухай

Үлэмжийн зам LLC

2008 оноос хойш авто зам, гүүрийн барилга угсралт, засвар арчлалтаар мэргэшсэн үндэсний хэмжээний компани.

Манай системээр төсөл, ажилтан, материал, ирц, аюулгүй байдлыг нэг дороос хянах боломжтой.

15+

Жилийн туршлага

120+

Гүйцэтгэсэн төсөл

500+

Мэргэшсэн ажилтан

24/7

Төслийн хяналт

Төсөл
Инженерчлэл
Барилга

БОДЛОГО

Компанийн бодлого, зорилтууд

Эрхэм зорилго

Монгол Улсын хатуу дэд бүтцийг дэлхийн жишгээр бүтээн, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зам, гүүр, дэд бүтцийн шийдлийг хүргэх.

Алсын хараа

Олон улсын стандартад нийцсэн аюулгүй ажиллагаа, техник технологийн хэрэглээг дэлхийн түвшинд хүргэсэн, чадварлаг инженерийн баг бүхий салбарын тэргүүлэгч компани болох.

Үнэт зүйлс

ХҮН ТӨВТ

Бидний үйл ажиллагаа хүний сайн сайхны төлөө чиглэнэ.

БАЙГАЛЬ, ОРЧИНД ЭЭЛТЭЙ

Байгаль, хүрээлэн буй орчиндоо ээлтэйгээр ажиллана.

БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ

Шинэ санал санаачилга, илүү сайжрах эрмэлзлийг бид дэмжинэ.

ЁС ЗҮЙ

Бизнесийн болон хувь хүний ёс зүйг өдөр тутамдаа баримтална.

ЧАНАР

Бүтээн байгуулалт, гүйцэтгэл өндөр чанартай байна.

БАТЛАЛТ

Стандарт, шагнал урамшуулал

Төслийн удирдлага

Төсөл, даалгавар, явцын нэгдсэн хяналт.

Аюулгүй байдал

Ослын мэдээлэл, заавар, бодит цагийн бүртгэл.

Ирцийн систем

Ажилчин өдөр бүр ирсэн, явсан цагаа бүртгэнэ.

Хүний нөөц

Эрх, хэрэглэгч, багийн бүтцийг уян хатан удирдах.